Өгүүллэг 2026.05.03

"Xөдөөний хөөрхөн ажилсаг бор охинтой суусан бол..." гэж хадам ээж нь ил цагаандаа...

negdeh

negdeh

Зохиогч

5 мин
"Xөдөөний хөөрхөн ажилсаг бор охинтой суусан бол..." гэж хадам ээж нь ил цагаандаа...

Зоригоо уг нь энэ хүүхэнд унаж тусан дурласансан. Хөдөөний хүү малын бэлчээр дээрээс цэрэгт татагдан, халагдаж ирээд хотод үлдлээ.Хацрын улаан,соёлын цочроо нь арилаагүй шахам байхдаа хамаатны охиныхоо найз охин болох Цэнгэлийг анх хараад "Хөөх хотын охидууд ямар хөөрхөн юм бэ?"гэж дуу алдан дурласаар харцаа ч салгаж чаддагүй байсан нь үнээн.Цэнгэл бол хот газрын олон охидуудтай айлын бага нь. Сургууль соёлын мөр хөөж бас ч үгүй хажуугаар нь ажил хийж өөрөө өөрийнхөө хэрэгцээг торохгүй болгочихдог сэргэлэн охин байлаа.Өдий болтол өсгөсөн ээжээсээ ийм тийм юмны мөнгө нэхэж зовоохгүйг боддог ухаалаг нэгэн.Гаднаас нь харсан хэнд ч тэнгэр газар шиг ялгаатай Зоригоо Цэнгэл хоёр дотносон үерхсээр Цэнгэл жирэмсэн болов. Зарим нэг нь наанаа тэднийг сайхан хосууд гэх мөртлөө цаашаа харахаараа "царай зүс мэдлэг боловсролтой Цэнгэл хөдөөний тэнэг юмны юунд нь болдог юм бол доо?" гэж ярих нь энүүхэнд.
Энэ үеэс Зоригоогийн ээж бэртэй болж байгаа сургаар ойр ойрхон хотод ирж тэдний хөлсөлж байсан гэрт байрлана.

Гэвч хөдөө нутагт мал хуйтай насаа барж байгаа ээжид нь хотын хөөрхөн бэр нь таалагдсангүй ээ."Өглөө босоод нүүрээ будаад суучихдаг л гэнэ, хайраа хайраа гээд хүүг минь зараад байна л гэнэ,мөнгөө үнэтэй хувцсанд үрдэг л гэнэ. Өө эрсэн хүнд шалтаг ихдэх тусам "Xөдөөний хөөрхөн ажилсаг бор охинтой суусан бол..." гэж ил цагаанаар сүүлдээ үглэдэг боллоо.Энэ байдал нь яваандаа залуу хосын дунд хэрүүлийн алим болж Зоригоогийн хэзээний эхийнхээ үгнээс гардаггүй зан, Цэнгэлийн угаасаа өөрийн гэсэн толгойтой гөжүүн зангууд хоорондоо тулалдаж эхлэв.
Хэрүүлтэй хэлцэлтэй өдрүүдийг өнгөрөөсөөр Цэнгэл амаржин аавыгаа дуурайсан хөөрхөн хүүтэй боллоо.Гэсэн ч Зоригоогийн ээж орсон гарсан бүхэнд бэрээ муулан ярьсаар, тэр ч байтугай хүүхэд нь гарчихаад байхад орон гэрийн ч ая бодсонгүй.
Тэд амьдралын энэхэн шалгуурт бүдрэн аргагүйн эрхэнд хоёр тийш болон салцгаалаа.Мэдээж Зоригоогийн ээж баярласан л байх.Харин хүүгээ Цэнгэл авлаа. Зоригоо хотод нэг л арга эвээ олохгүй, Цэнгэлээс салсанаас хойш бүүр ч хийх байх юмаа олж ядсаар нутаг буцлаа. Нутагтаа очиход нүүр халуун.

-Нацагын хүү хот яваад хүнтэй суугаад,хүүхнээ хүүхэдтэй нь хаяад эргээд иржээ! гэх яриа чихний хажуугаар өнгөрөх наад захын явдал байлаа.Хотод өнгөрүүлсэн гурван жилийн дотор дүү нар нь зарим нь айл гэр болж, зарим нь мянгат малчин болж нэг үгээр хэлэхэд Зоригоо шиг замарсан хүн алга.
Байгуулсан гавъяа биш балаг нь гэвэл нэгэн бүсгүйн амьдралаар тоглож, хүүхэд өнчрүүлсэн явдал байлаа.
Хөдөө ирээд нэг жилийн дараа...

Үргэлжлэлийг унших

Энэхүү нийтлэл нь төлбөртэй контент юм. Та 2,500₮ төлснөөр бүрэн эхээр нь унших боломжтой.

Хуваалцах
Бүх мэдээ